Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулж, гэр хороололыг буруулах "Түмний байр" төслийг "Ханан шишгэд" ХХК-иас хэрэгжүүлж эхэлсэн.
Тус төсөл хэрэгжиж эхлэхдээ нилээдгүй хэдэн иргэдийг орон сууцтай болоход нь тусалж ипотекийн зээлийн 10 хувийг нь төлж, батлан даан байртай болгож байснаа зарлаж байсан бол өдгөө тус төсөл нам гүм болжээ. Иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдсэн, "нүдээ олсон" төсөл хэмээн магтагдаж байсан тус төсөл "Ханан шишгэд" ХХК-ийн захирал С.Мөнхбат, Х.Алтангэрэл нарын сонгуулийн шоу байв уу?