Өнөөдөр /2020.04.21/ БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
“12-р ангийн, ЭЕШ өгөх сурагчид шалгалтдаа бэлдэж, теле хичээлээ хийх гэхээр дата нь хурдан дуусаж, санхүүгийн хүндрэлд орж байгаа тухай мэдээлэл их ирсэн. Иймд үнэгүй дата бүхий гар утасны дугаар олгох саналыг үүрэн телефоны компаниудад хүргүүлсэн, тэд дэмжсэн. Аймаг, орон нутгийн сурагчдад түрүүлж үнэгүй дататай дугаар олгоно” гэлээ.