Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Өчигдөр Монгол Улсад сэжигтэй тохиолдол илрээгүй. 76 иргэнээс шинжилгээ авахад хариу нь сөрөг гарлаа. Баяртай мэдээ дуулгахад, ХӨСҮТ-д эмчлүүлж буй нэг иргэн эдгэрлээ. Харин ОХУ-аас ирсэн Төмөр замын оюутнаас коронавирус илэрлээ" хэмээлээ.
