Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ.
Энэ хүн бие нь өвдөөд ажлаасаа гарч байгаа гэж хэлж байна. Монгол түмнээ наанаа гоё дүр эсгэчихээд цаанаа муулаад л... Ер нь Монголыг муулсан хүн хол явдаггүй шүү дээ. Монголоо муулахаар бие нь өвдөлгүй яах вэ дээ. Уучлалт гуйчихсан бол бие нь илааршина шүү дээ. Боловсролтой царайтай дүр эсгэсэн ийм хүмүүсийг албан тушаалд нам дагаж тавихаар Монгол Улсын хөгжил асар их хохирч байна. Сэтгэлтэй, зөв хүн тавь. Хүний төлөө гүйдэг хүн тавь. Үүний цаана бас нэг хүн бий. Би хэнийг ч шоронд хийнэ гээд нэг эмэгтэй яриад байсан шүү дээ. Наанаа гоё, цаанаа атгаг хорон санаатай хүн байна.
Тэр хүнийг дараа нь оруулж ирэх хэрэгтэй. Монголчууд цагаан цаас шиг юу ч гэж хэлж болно гэж байсан. Монголыг ингэж доромжилж болохгүй. Гадаадаар хольж ярьдаг, Монгол хэлийг нянжуулдаг хүмүүс байна. Одоо энэ баячууд Монголд өвчин ороод ирсэн бол аль хэдийн хамаг онгоцоо аваад зугтсан байгаа шүү дээ. Хүн нутаггүй явна гэдэг хэцүү. Шүтээд байсан АНУ, Англи чинь ямар байна. Хүн айлд байхаар бие нь тавгүй байдаг. Монголоо хайрлах хэрэгтэй байна.