О. Баасанхүү: Салбартаа үр жимс гаргаагүй бол нэн даруй сольдог системийг оруулж ирэх ёстой

О. Баасанхүү: Салбартаа үр жимс гаргаагүй бол нэн даруй сольдог системийг оруулж ирэх ёстой


5 жил

Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

 

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж албан үүргээсээ чөлөөлөгдөх өргөдлөө энэ сарын 14-ний өдөр УИХ-ын даргад өгсөн. УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор түүний хүсэлтийг хэлэлцээд дэмжээд байгаа юм.  Гишүүд үг хэллээ. 

ХЭҮК-ыг татан буулгах хэрэгтэй. Дүр эсгэсэн байгууллагууд хүний эрхийг хамгаалдаг юм байна гэсэн ойлголтыг дэлхий нийтэд өгч байна. Бодит байдалд бол эмэгтэй, эрэгтэй, залуу, хөгшин гэлтгүй улс төрийн зорилгоор аливаа дүгнэлтийг гаргадаг. УИХ-ын дарга алуурчдыг өмгөөлдгөө болиорой. Бид хохирогчийн эрхийг ярих ёстой. Салбартаа үр жимс гаргаагүй бол нэн даруй сольдог системийг оруулж ирэх ёстой. 

Үг хэлэх гишүүд дуусаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдээс 35 нь дэмжиж үүрэгт ажлаас нь чөлөөөлөх УИХ-ын тогтоол батлагдлаа. 

  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү