ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн хоёр лаборатирид 373 иргэний шинжилгээг хийлээ. Бүгдийнх нь хариу сөрөг гарсан. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүн, тандалтын 15 иргэний шинжилгээ багтсан" гэлээ.
