УИХ-ын өнөөдрийн чуулганаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ.
Лхагва гарагт болсон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүний чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн дэмжсэн. Хуралдаанд 11 гишүүн оролцож, 10 нь дэмжсэнээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.
Түүний чөлөөлөгдөх өргөдлөө өгсөнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс өөр хүн үг хэлээгүй.
УИХ-ын гишүүн Б.Батзориг энэ сарын 3-ны өдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. ХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-аас танил тал, найз нөхөд болоод өөрийн компанидаа зээл олгосон хэргээр буруутгаад байгаа бөгөөд шүүх хурал дөрөвдүгээр сарын 22-ны өдөр болно.