С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв

С.Эрдэнэд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй гэв


5 жил

АН-ын дарга С.Эрдэнэ эрх мэдлээ урвуулан ашиглаж УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсээс 100 сая төгрөг шаардаж, Үндсэн хууль, Улс төрийн намын тухай зэрэг хэд хэдэн хуулийг зөрчиж буйг тус намын гишүүн, Шинэчлэлийн хадөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдэгдэж, Үндсэн хуулийн Цэцэд хандаж буйгаа хэллээ. Тодруулбал, Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой  хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхах, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах,  Улс төрийн намын тухай хуульд заасан аливаа нам намынхаа гишүүдийг сонгуульд нэр дэвшихэд нь боловсрол, хөрөнгө мөнгөөр нь ялгаварлаж, хязгаарлаж болохгүй зэрэг холбогдох хуулийн олон зүйл заалтыг зөрчсөн тул тус намын гишүүд ийн намынхаа даргыг Цэцэд өгч, албан тушаалаас нь огцруулахыг шаардаж эхэллээ.

АН-ын даргын албан тушаалд С.Эрдэнэ суусан тэр өдрөөс хойш тус нам бохир мөнгөнд живсэн гэдгийг П.Галиндэв тодотгож, хоёр жилийн хугацаанд намынхаа бүх албан тушаалыг үнэлж зарсан тухай ярилаа.  Түүнчлэн С.Эрдэнэ АН-ын даргын албан тушаалд очихоосоо өмнө буюу Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ Улаанбаатар хотын бүх газрыг зарсан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Одоо УИХ-ын суудпыг 100 саяас эхлүүлэн хэдэн зуун саяар үнэлж, гишүүддээ зарж эхэллээ. Энэ хүн ингэж бохир мөнгө босгож, АН-ын гишүүдийг хууль бус үйлдэл рүү татан оруулж байна. Сонгогчид “Та 100 сая төгрөг төлж, нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсны дараа түүнийгээ хэдэн сая, тэрбум болгож улсын төсвөөс, татвар төлөгч бидний халааснаас гаргаж авах вэ” гэж асуухад манай намын нэр дэвшигчид юу гэж хариулах вэ. Намын дарга нь өөрөө нэр дэвшигчдээ татан унагах шийдвэр гаргалаа. Манай нам 180 орчим гишүүнтэй. С.Эрдэнэ даргын хэргээс болж намын нэр хүнд уналаа. Түүнд хариуцлага тооцохгүй бол АН сонгуульд оролцох ямар ч боломжгүй болж байна. Хэрэв УИХ-д сонгогдож чадахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэсэн. Сонгуулийн дараа 100 сая төгрөг тушаасан хүн ямар нэгэн албан тушаалд томилогдсон ч түүнийг АТГ-аас дуудах нь ойлгомжтой нөхцөл байдал үүсгээд байна” хэмээв. 

АН-ын толгойд С.Эрдэнэ шиг Монголын улс төрийг бохирдуулж, албан тушаалыг худалдаж, хууль бус үйл ажиллгааа явуулдаг бүлэглэл олон байгаагийн нэгээр  Ц.Элбэгдоржийг нэрлэж, холбогдох хуулийн байгууллагуудыг үүнд анхаарал хандуулахыг хүслээ. Тэрбээр их хэмжээний ашиг хонжооны төлөө эрх мэдлээ ашиглаж эх орныхоо газар нутаг,  үнэт баялаг, төрийн өндөр албан тушаалыг  худалддаг хүмүүсээс салах цаг болсон, үүний төлөө намын гишүүд нь өөрсдөө дуугарах хэрэгтэйг тодотгов. Түүнчлэн  үүсээд буй нөхцөл байдлын улмаас нийгэм, эдийн засаг хүндэрч, улсын төсөвт ачаалал нэмэгдэж буй энэ үед УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж, АН-ын дарга С.Эрдэнэд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийг тухайн мөнгөө эргүүлэн авч,  онцгой нөхцөл байдалд, галын шугам дээр ажиллаж буй ажилчдад болон УОК-т хадивлах зэргээр сайн үйлст зарцуулахыг уриаллаа.

АН-ын дарга С.Эрдэнэ өөрийнх нь эсрэг шударга дуугарч, хууль бус үйлдлийг сануулсан гишүүдийг намаасаа хөөх, сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах зэрэг арга хэмжээ авдаг байна. Мөн намынхаа гишүүдийн төлсөн татварын мөнгөөр өөрсдийг нь харлуулах ажиллагаа явуулдаг аж.

Үндсэн хуулийн Цэц иргэний гаргасан хүсэлтийн дагуу 14 хоногийн дотор хэрэг үүсгэж, шалган дүгнэлтээ УИХ-д хүргүүлэх ёстой. Үндсэн хуулийн Цэцээс дүгнэлт ирүүлэхэд УИХ-ын гишүүдийг зоригтой дуугарч, зөв шийдвэр гаргаж, энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүслээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
АН-ын гишүүн [59.153.113.xxx] 5 жил
АН-ын толгойд, тэр тусмаа бүр тархинд нь ЭРДЭНЭ хэмээх хорт хавдар 2017 оноос эхлэн үүсч, улмаар газар аван томорсоор тус намын бүх эрхтэн салаа мөчирт үсэрхийлэн тарсаар байна. Энэ хорт хавдрыг эмчлэхгүйгээр цааш яваад ямар ч ашиг тусыг олохгүй нь тодорхой байсаар атал уг хорт хавдар өөрийгөө даанч мэдэхгүй, ойлгохгүй байсаар эзнээ/АН/ үхэлд хүргэх нь тодорхой боллоо. Тийм учраас энэ хорт хавдрыг бүгдээрээ хамтран мэс засал хийж, эрүүл болгох арга хэмжээг шуурхай авая, АН-ын гишүүдээ.