Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл өгч байна. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Замын-Үүдэд нэг иргэн тусгаарлагдаж байхдаа оргосон талаар мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр "Тэр иргэн 14 хоног Хятадад тусгаарлалтад байж байгаад Замын-Үүдэд ирээд 14 хоногийн хязгаарлалтад байж байхдаа тийм зөрчил гаргасан. Тэр иргэнийг буцаад байдаг газар нь аваачсан" гэв.