Нийслэлийн 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа явагдлаа

Нийслэлийн 11 байршилд газрын цахим дуудлага худалдаа явагдлаа


5 жил
Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 байршилд дуудлага худалдааг зохион байгуулахаар тусгагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу 1-р ээлжийн 11 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр цахим дуудлага худалдааг зохион байгууллаа.
Цахим дуудлага худалдаа 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 15:07 цагийн хооронд 7 байршилд 18 оролцогч хүсэлт ирүүллээ. 
Хан-Уул дүүрэгт
•21-р хороо Морингийн гэр хорооллын урд, орон сууцны зориулалтаар 0.4 га газрыг 53.309.200 төгрөг,
•21-р хороо Нисэх зурвасын урд талд, өвлийн хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 3.3 га газрыг 156.128.000 төгрөг,
Сонгинохайрхан дүүрэгт
•21-р хороо Баруун турууны давааны баруун хойд талд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар 0.5 га газрыг 6.100.800 төгрөг,
•2-р хороо Толгойтын эцсийн тойргийн зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.034 га газрыг 1.624.686 төгрөг,
Баянзүрх дүүрэгт
•5-р хороо Эрдэнэтолгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.009 га газрыг 2.481.219 төгрөг,
•11-р хороо Ургах наран хорооллын зүүн хойд уулан дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.007 га газрыг 681.553 төгрөг,
•11-р хороо Хуучин эмэгтэйчүүдийн хорих ангийн хойд талын толгой дээр, үүрэн холбооны станцийн зориулалтаар 0.01 га газрыг 892 214 төгрөгөөр  дуудаж, цахим дуудлага худалдаанд 7 ялагч тодорч, 4.26 га газраас 221.217.672 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо.  
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү