Нийслэлийн эрүүл мэндийн газрын Анхан шатны тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй тусгаарлалтад буй иргэдийн талаар eguur.mn сайтад өгсөн ярилцлагад дурьдахдаа "Болзошгүй эрсдэлтэй иргэнийг тандах үүднээс гэрт нь тусгаарлаж байгаа. Тиймээс тусгаарлалтад орж буй иргэдтэй нэг ёсны гэрээ байгуулсны дараа гэрт нь тусгаарладаг. Үүнд юу гэж тусгасан байдаг вэ гэхээр:
- Гэртээ тусгаарлагдаж буй иргэд 14 хоног гадагш гарахгүй байх
- Мөн гэр бүлийн гишүүдтэй зайнаас харилцах
- Гэртээ зочид урихгүй байх
- Нэг ширээнд, нэг тавагнаас хамт хооллохгүй байх
- Аяга таваг, халбага сэрээг тусдаа хэрэглэх, өөр аяга тавагтай нийлүүлэхгүй байх
- Ганцаараа тусдаа унтах гэх мэт зааварчилгааг өгдөг. Мөн тусгаарлагдах үеийн дүрмийг зөрчвөл нэг сараас нэг жил хүртэлх хугацаанд хорих ялтай байдгийг ч мөн сануулж, гэрээ байгуулдаг" хэмээжээ.