Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг зургаадугаар сарын 1-нд хүлээн авч, эхний ээлжинд Ковид-19 халдварын тусгаарлалтад ашиглах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос өчигдөр гаргажээ.
Яг одоо тус эмнэлгийн барилгын үйл ажиллагаатай Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин газар дээр нь ажиллаж байна. Эмнэлгийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байнаа ба бүрэн ашиглалтад оруулахад 8 тэрбум орчим төгрөг шаардлагатай юм байна.
Удахгүй ашиглалтад орох тус төрөх эмнэлэг нь 140 ортой амаржих газар, 160 ортой хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн төв бүхий эх, хүүхдийн цогц эмчилгээ үйлчилгээ үзүүлэх юм.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын олон нийттэй харилцах алба