Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс амралтын газар, саун, фитнессүүдийн үйл ажиллагааг хаагаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Ерөнхий сайд холбогдох албаныханд чиглэл өгсөн байна. Үүний дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээхээр болжээ. Мөн саун, фитнессүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гарган шат дараатай нээх юм байна.
