МХЕГ: Бид алдаатай мэдээлээгүй, буруу шинжлээгүй


5 жил

Өчигдөр /2020.04.14/ МХЕГ-ын дэд дарга Г.Сугарбат мэдээлэл хийх үеэрээ "Нахиа импекс, Монос компаниуд техникийн спиртээр гар ариутгагч үйлдвэрлэсэн хэмээсэн. Харин мөн өдрийн орой нь нэр дурдагдсан хоёр компани үүнийг ташаа мэдээлэл хэмээгээд, 3-р зэрэглэлийн хүнсний спиртээр, стандартын дагуу гар ариутгагч үйлдвэрлэсэн гэж хариу мэдэгдэл гаргасан.

Тэгвэл энэ талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад,“Бид алдаатай мэдээлээгүй, буруу шинжлээгүй. Техникийн спирт нь өөрөө олон янз. Бид спиртүүдийн ялгаатай найрлага, стандартын талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхөөр бэлдэж байна” гэсэн хариу өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү