Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно

Амны хаалт зүүгээгүй иргэдийг 150 мянган төгрөгөөр торгоно


5 жил

УОК-ын Шуурхай штабаас ээлжит мэдээллийн үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал,

“Гадаадад буй иргэд эх орон руугаа ирэх оролдлого хийж байгаад халдвар авахвий. Тиймээс аль болох байрлаж буй газраасаа гарахгүй байж өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдлээс хамгаалах нь чухал. УОК-оос гадаад улсаас иргэдээ авчрах шийдвэр гараагүй байна.Өндөржүүлсэн бэлэн байдалд гарч буй зөрчлийг зохицуулах хоёр хуулийн төслийг танилцуулсан байгаа. УОК-ын мэдээллийг гуйвуулах, худал мэдээллийг иргэдэд тараасан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн амны хаалт зориудаар зүүхгүй байгаа иргэдийг хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож, 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болно хэмээх мэдээллийг өгсөн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү