Д.Нарангэрэл: Гадаадаас ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаагүйгээс Сингапурт өвчлөл огцом нэмэгдсэн

Д.Нарангэрэл: Гадаадаас ирсэн иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаагүйгээс Сингапурт өвчлөл огцом нэмэгдсэн


5 жил

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тус хурлын эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл

"Сингапур улсад коронавирусийн халдварын 386 тохиолдол бүртгэгдлээ. Огцом нэмэгдсэн шалтгаан нь гадаадаас ирсэн хүмүүсийг 14 хоног гэрээр нь тусгаарлах шийидвэрийг иргэд биелүүлээгүйгээс болсон гэж эрдэмтэд үзсэн.

Мөн Москва хотод өвчлөл нэмэгдсэн шалтгаан нь 14 хоног тусгаарлалтын дэглэм сахиагүйгээс болсон гэж үзсэн бөгөөд тэд шинж тэмдэг илрээгүй иргэд байжээ. 

Манай оронд 21 хоног тусгаарлаж байгаа нь үр дүнтэй, зөв зүйтэй арга юм. Харин 21 хоногийн тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног тусгаарлалтын дэглэмээ сайтар баримтлах нь зүйтэй юм.

Сингапурт бүх хүн оршин суугаа газартаа байрлаж, гарахгүй байх, зай барихыг шаардаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалжээ" хэмээн мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү