ОВИД-19 өвчний дэгдэлттэй холбоотойгоор улсын онцгой комисс, төрийн албаны зөвлөлөөс гаргасан журмын дагуу төрийн байгууллагууд өөрсдийн дотоод болон бусад холбогдолтой хурлуудыг цахимаар хийж хэвшээд байгаа билээ.
Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нэгдсэн хуралдаанаа цахимаар хийж, цаг үеийн асуудлаар шуурхай шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Салбарын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлууд, цаг үеийн асуудлаар талаар мэдээлэл хийлээ.
Хуралдаанд есөн дүүрэг, нэг цэгийн дөрвөн төвийн ажилчид тус бүр өөр өөрсдийн утсаар цахимаар холбогдож шуурхай ажиллав. Мөн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, дагаж мөрдөх зарчмын талаар ДХИС-ын багш Т.Мөнхзул сургалт хийлээ.
НГЗБ-ын алба нь иргэдээс ирж байгаа өргөдөл, гомдлыг цахимаар хүлээж авч шуурхай шийдвэрлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа юм.
Тус албаны фэйсбүүк хуудсанд өдөрт 300 гаруй иргэн тогтмол хандаж мэдээлэл хүсдэг бол энэхүү үйлчилгээг илүү хялбарчлах үүднээс чатбот үйлчилгээг нэвтрүүлснээр иргэд хүссэн мэдээллээ хормын дотор авах боломжтой болжээ.
Тиймээс иргэн та өөрийн газар өмчлөл, ашиглалт зэрэгтэй холбоотой асуудлаар санал, хүсэлт болон бусад бүх төрлийн мэдээлэл авах шаардлагатай бол тус албаны “Нийслэлийн газар зохион байгуулалтын алба” хуудсанд хандаж болох юм.
Эх сурвалж: Нийслэлийн газар зохион байгуулалтын алба