СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машины сэгсрэгчид бага насны хүүхэд гацжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Угаалгын машины сэгсрэгчид бага насны хүүхэд гацжээ


5 жил

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт хоёр настай Б угаалгын машины сэгсрэгчид орж гацсан тухай дуудлага энэ сарын 12-нд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн гурван алба хаагч, нэг автомашинтай 1.8 км замыг туулан, 17 минут ажиллаж хүүхдийг эсэн мэнд гаргаж авчээ.

Иймд эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа чангатгаж, ахуйн хүрээний осолд өртүүлэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү