Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өчигдөр /2020.04.13/ хэвлэлийн хурал хийх үеэр ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Даваа гаргаас улсын хэмжээнд автомашинуудыг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон” хэмээн мэдэгдсэн.
Гэвч УОК-ын Шуурхай штабаас гаргасан мэдэгдлийг Засгийн газар, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан үгүйсгэн, эцэслэн гараагүй шийдвэр гэдгийг онцолсон.
Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас “Даваа гаргаас тээврийн хэрэгслийг тэгш, сондгой дугаараар явуулах шийдвэр гаргаагүй. Иргэд өмнөх журмаараа хөдөлгөөнд оролцоно. Батлагдаагүй шийдвэрт эргэлзэлзэхгүй байхыг хүсье” гэлээ.