Д. Нямхүү: Амны хаалт тогтмол зүүхээс гадна, бээлий өмсөх шаардлагатай

Д. Нямхүү: Амны хаалт тогтмол зүүхээс гадна, бээлий өмсөх шаардлагатай


5 жил

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж, нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Иргэд анхаарлаа сулруулж болохгүй. Дулаарлаа гээд амны хаалт зүүхгүй байх нь том алдаа. Амны хаалт тогтмол зүүхээс гадна, бээлий өмсөх шаардлагатай. Урд хөршийн иргэд бээлий өмссөнөөр халдвараас сэргийлэх явц урагштай байсан туршлага бий. Нимгэн цагаан бээлийг ашиглах нь зүйтэй хэмээсэн юм.

Түүнчлэн тэрээр, Өчигдөр авсан 371 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчилгээ хийж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайн байна. Цус, шээс зэрэг бусад шаардлагатай шинжилгээнүүдийг авч байна гэдгийг онцлов.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү