ОХУ-д суралцдаг оюутнуудыг гурван үе шаттайгаар Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ

ОХУ-д суралцдаг оюутнуудыг гурван үе шаттайгаар Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ


5 жил

ОХУ-д суралцаж буй оюутнуудаа эх оронд нь татан авах ажлыг маргаашаас эхлэн гурван үе шаттайгаар Алтанбулаг боомтод зохион байгуулахаар болжээ.

 

Энэ талаар ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал "ОХУ-аас 276 оюутан эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Үүнээс 100 гаруй нь Москва хотоос, 90 орчим нь Эрхүү, 60 орчим нь Улаан-Үдэд суралцдаг оюутан. 

Өнөөдрийн байдлаар гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авч, эмчилгээ хийлгэж байгаа. Үүний хоёр нь Москвад бий.

Хэрвээ оюутнуудаа татаж авахгүйгээр үлдээвэл амь нас нь эрсдэлд орно" гэлээ.

Москва хотоос ирж буй 110 оюутан маргааш 09:00 цагт Улаан-Үдэд буух аж. Тэднийг эх орондоо татаж авахгүй бол өвчлөл улам нэмэгдсээр буй Улаан-Үдэд үлдэж, оюутнууд өвчлөх эрсдэл нь өсөх тул зайлшгүй авах шаардлагатай байгааг албаныхан мэдээлж байна. Уг ажлыг зохион байгуулахаар УОК-ын Шуурхай штабын төлөөлөл Алтанбулаг боомтод ажиллаж байгаа ажээ.

Түүнчлэн Эрхүү, Улаан-Үд, Москвагаас ирэх оюутнуудыг хооронд нь уулзуулж, хавьтал болгохгүйгээр гурван үе шатаар хүлээж авах ажлыг маргааш өглөөнөөс эхлүүлнэ гэдгийг генерал Т.Бадрал хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү