ДАВАА ГАРИГААС ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

ДАВАА ГАРИГААС ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА


5 жил

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн бага хурал хийлээ. Хуроын үеэр “Нийслэлийн хэмжээнд таван эмнэлэг, дөрвөн сувилал, зургаан амралтын газар,  10 зочид буудал, нэг Элчин сайдын яам гээд 26 тусгаарлах байранд нийт 2614 иргэн байсан. Үүнээс гадна 13 аймагт 1469 иргэн байсан. Эдгээр иргэд ЭМЯ-аас тавьсан шаардлагыг биелүүлээд, шинжилгээ хийлгэж байгаа.

43 УЛСАД БАЙГАА 7624 ИРГЭН ЭХ ОРОНДОО ИРЭХ ХҮСЭЛТ ГАРГАСАН

Одоогоор 43 улсад байгаа 7624 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Эдгээрээс 2000 орчим нь БНСУ-аас, 1270 нь АНУ-аас, 906 нь Австралиас, 549 нь Энэтхэгээс, 300 нь Японоос ирэх хүсэлт тавьсан.

Бид дараагийн тусгай үүргийн нислэгээ энэ сарын 17-нд БНСУ-ын Сөүл хот руу хөөргөнө. Зөвхөн БНСУ-д байгаа бус бусад улсаас дамжин ирж буй иргэдийг хамтад нь авч ирнэ. Энэтхэг улсад байгаа иргэдийн 300 гаруй хүүхэд.

ДАВАА ГАРИГААС ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАНА

Дөрөвдүгээр сарын 30-наас цааг хорио цээрийг сунгах талаар ярилцаж байна. Түүнчлэн гадуур иргэдийн хөдөлгөөн маш их байна. Тиймээс даваа гаригаас иргэдийн хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт хийнэ” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү