Гадаадад байгаа долоон монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

Гадаадад байгаа долоон монгол иргэн коронавирусийн халдвар авчээ


5 жил

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас хэвлэлийн хурал хийсэн билээ. Энэ үеэр Гадаадад байгаа долоон монгол иргэнээс коронавирус илэрсэн талаар мэдээлэв.

Энэ талаар ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал “Одоогоор гадаадад байгаа монголчуудаас долоон хүн коронавирусийн халдвар авсан гэсэн мэдээлэл ирээд байна. Тэдний хоёр нь Москвад сурч буй оюутан. ОХУ-д суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргасаар байгаа.

Маргааш хойд хөршөөс 100 гаруй оюутан Улаан-Үдэд ирнэ. Бидний зүгээс Москва, Улаан-Үд, Эрхүү хотод байгаа оюутнуудыг хооронд нь уулзуулахгүй, хавьталд оруулахгүйгээр татан авах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү