Д.Нямхүү: Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох 121 хүнээс COVID-19 илрээгүй

Д.Нямхүү: Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох 121 хүнээс COVID-19 илрээгүй


5 жил

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 4-р сарын 9-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт  121 хүнээс COVID-19 илрээгүй. Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэний шинжилгээнд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтлуудаас коронавирус илрээгүй. 8-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж байна. 

Д.Нарангэрэл, Дэлхийн 212 орон өвчлөл бүртгэгдлээ. Халдварын эрчимтэй тархалт 4-5 дугаар сард үргэлжлэхээр байна гэж эрдэмтэд хэлж байна. Улсын III эмнэлэгт хийсэн судалгаагаар судасны бөглөрлийг оношлуулах нэг хүнийг дагаж 8-10 хүн ирж байна. Эмнэлэгт олноор ирэх нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Япон улсад халдвар авсан хүний тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нэг өвчтэй хүнийг дагаж, гэр бүлийн дунджаар гурван хүн эмнэлэгт ирж, халдвар авч байна хэмээн аль болох эмнэлэгт ирэхгүй байхыг иргэддээ уриалсаар байна. Манай улсын хэмжээнд 1410 хүн ажиглалтад байна. өчигдөр 167 хүн ажиглалтаас гарлаа.

Б.Янжмаа, Хамгийн найдвартай бөгөөд хүчирхэг хамгаалалт бол хүмүүс уулзахгүй, 2 метрийн зайнаас харьцах нь чухал гэжээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү