БНСУ богино хугацааны визтэй гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр нэвтрүүлэхгүй


5 жил

НСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна.

Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, богино хугацааны хөдөлмөр эрхлэгч (С-4 ангиллын виз), урт хугацааны (оюутан, хөдөлмөр эрхлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт) визтэй иргэд, мөн хүчин төгөлдөр визээр БНСУ-ын нутаг дэвсгэрт очсон иргэд хамаарахгүй ажээ.

Хязгаарлалтын хугацаанд БНСУ-д албан ажил, хөрөнгө оруулалт, технологи нэвтрүүлэх, ар гэрийн гачигдал, хүмүүнлэгийн шалтгаанаар зайлшгүй зорчих гадаадын иргэн БНСУ-ын ЭСЯ-нд дахин шинээр виз мэдүүлэх боломжтой бөгөөд виз мэдүүлэгч нь шинэ коронавирусийн халдваргүй тухай эмнэлгийн магадлагааг (сүүлийн 48 цагийн дотор хийгдсэн байх) визийн мэдүүлэгт хавсарган өгөх шаардлагатай.

БНСУ-ын 1-5 жилийн хугацаатай олон удаагийн визтэй иргэдийн хувьд хязгаарлалтын хугацаанд Солонгост зорчих боломжгүй байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү