Ц.Ганзориг: БНСУ-д очсон Монгол иргэнээс коронавирус илрээгүй

Ц.Ганзориг: БНСУ-д очсон Монгол иргэнээс коронавирус илрээгүй


5 жил

Монголоос БНСУ-д очсон иргэнээс Covid-19 вирус илэрсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа билээ.

Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг УОК-ын шийдвэрийг танилцуулах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр “БНСУ руу явсан 260 гаруй Монгол иргэнээс ямар нэг халдвар илрээгүй.Таван хүнээс халуурсан шинж илэрсэн тул Солонгосын тал очингуут нь COVID-19-ийн шинжилгээ хийж, халдваргүй болохыг тогтоосон. Мөн 82 настай иргэн чартерт нислэгт багтаагүй үлдсэн гэдэг мэдээлэл ташаа. Тэрээр эх орондоо ирсэн” гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү