УОК: Хилийн цэргийн ангиудад зайлшгүй тохиолдолд нөхөж цэрэг татна

УОК: Хилийн цэргийн ангиудад зайлшгүй тохиолдолд нөхөж цэрэг татна


5 жил

Улсын онцгой комиссын хурлын шийдвэрийг танилцуулж байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд дараах мэдээллийг өглөө.

“УОК-ын шийдвэрээр хилийн боомтуудад тусгаарлах үйл ажиллагаа явуулж буй Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Улаанбаатар хотуудад цэрэг татлага явагдахгүй. Гол төлөв хилийн цэргийн ангиудад зайлшгүй тохиолдолд нөхөж цэрэг татах үйл ажиллагаа явуулна. Нэг дор таваас илүү хүн цуглуулахгүй эрүүл мэндийн үзлэгт оруулах, цэргийн анги руу зөөвөрлөхдөө нэг машинд олноор нь суулгахгүй байх зэрэг зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй. Мөн сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах тухай асуудлыг өнөөдөр хэлэлцээгүй. БСШУСЯ-наас асуудлыг судлаж, танилцуулсны дараа шийдвэрлэнэ” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү