Ё.Баатарбилэг: 12-р ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна


6 жил

УИХ-ын хаврын чуулганы ээлжит хуралдаан болж байна. Энэ үеэр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “ Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбар буюу бүх түвшний сургалтад хөл хорио тогтоосны улмаас 1.7 тэрбум хүүхэд, оюутан сургалтын үйл ажиллагаа зогссон байна. Монгол Улсад нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед бид дараа, дараагийн асуудлыг судалж байна. Цаашид сургалтын арга хэмжээ теле хичээл болон онлайн сургалтаар явах боломжтой гэж үзэж байна.

Тавдугаар сарын 31-нд энэ хичээлийн жил дуусаж, хичээл, сургалтын үйл ажиллагаа өндөрлөх ёстой. Тиймээс ирэх есдүгээр сарын 1-нээс хичээлийн шинэ жилээ эхлүүлж, хөл хориог тавдугаар сарын 30 хүртэл үргэлжүүлэх талаар судалж байна. Тиймээс төгсөлт зэрэг бусад үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар судалж, Улсын онцгой комисст танилцуулахаар бэлтгэж байна. Эрүүл мэндийн яамнаас санал авахаар бичиг хүргүүлсэн. Эрүүл мэндийн яамны саналтай хамтатган салбар яамны саналаа хүргүүлнэ.

БСШУСЯ-наас эхний ээлжинд гарын авлага, CD, DVD зэргийг улсын хэмжээнд 28 мянга гаруй төгсөх ангийн сурагчдад хүргүүлсэн. Үлдсэн нэг сарын хугацаанд онцгой горимд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, эрүүл мэндийг нь хамгаалсан орчин нөхцөлд зөвхөн 12-р ангийн сурагчид давтлага хичээл орох боломжтой эсэхийг судалж, УОК-т танилцуулахад бэлтгэж байна. Ирэх долоо хоногоос албан ёсны шийдвэр, мэдээллийг танилцуулна” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү