ЭМЯ-наас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр Замын-Үүд суманд нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 28 хүнээс коронавирус илрээгүй. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 83 хүнд тандалт шинжилгээ хийж байна.
Мөн Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан. Түүний ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэлээ.