АНУ-ын Орегон мужийн Южин хотноо 2021 оны наймдугаар сарын 6-нд болох байсан Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хойшлуулав. Ингэснээр 2022 оны долдугаар сарын 15-24-нд зохион байгуулахаар шийджээ.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо холбогдох байгууллагуудын төлөөлөгчдийн шийдвэрээр хоёр жил тутам зохион байгуулдаг тэмцээний шинэ товыг ийнхүү гаргасан байна.