Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад засгийн газрынхаа шийдвэрийг зөрчиж, хөл хорио тогтоосон үед олон нийтийг хамарсан хуримын ёслол хийсэн сүйт залуу, сүйт бүсгүй, сүмийн номлогч тэргүүтэй 50 хүнийг орон нутгийн цагдаа нар баривчилжээ.
Энэхүү мэдээг олон нийтийн сүлжээнээс харсан хүмүүс “Тэд хуримынхаа анхны шөнийг торны цаана өнгөрөөх болж байна”, “Тэд хэзээ ч хуримынхаа өдрийг мартахгүй”, “Хэн энэ сайхан зүйлийг матдаг байна” гэх мэтээр бичсэн байна