"Иргэд Ebarimt.mn болон И баримтын мобайл аппликэйшнээр дамжуулан өөрийн бүртгэл дээрээ "Umoney" картын дугаараа холбон НӨАТ-ын сугалааны баримтыг цахимаар авах боломжтой. Холбогдсон өдрөөс хойш зорчилт хийсэн бол 72 цагийн дотор баримт нь автоматаар бүртгэгдэх юм.
Гэхдээ үүнд зөвхөн хөлс төлөн зорчдог буюу энгийн болон хүүхдийн карт хамаарна.
Түүнчлэн иргэдийн тухайн өдөр хэдэн удаа автобусаар зорчсоноос үл хамааран өдөрт нь нэг удаагийн НӨАТ-ын сугалааны дугаартай баримт олгоно.
Нийтийн тээвэр НӨАТ-аас чөлөөлөгдсөн байдаг учир буцаан олголт байхгүй ч иргэд сугалааны дугаартай баримт авах боломжтой болж байна" гэв.
Мөн тэрбээр "Зарим карт борлуулах цэгүүд зарим үед ажиллахгүй байгаа гэсэн мэдээлэл иргэдээс ирсэн. Энэ нь COVID-19 халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар смарт карт компаниас карт цэнэглэх гэрээт цэгүүдийг ариутгах ажиллагааг тогтмол зохион байгуулж буйтай холбоотой" хэмээн тайлбарласан юм.
Иргэд Umoney картаа Еbarimt.mn веб сайт руу нэвтэрч "Хялбар бүртгэл" гэсэн цэсэнд "Umoney" картынхаа дугаарыг бүртгүүлснээр НӨАТ-ын сугалаанд оролцох эрх үүсэх бөгөөд IOS үйлдлийн системтэй утастай хүмүүсийн аппликэйшнээ update хийх хэрэгтэйг зөвлөлөө.
Харин андройд хувилбарын аппликэйшны хувьд COVID-19 халдвартай холбоотойгоор тодорхой хугацаа зарцуулагдахаар байгаа учир заавал веб сайтаар дамжин орж, бүртгүүлэх ёстой аж.