Өнөөдөр /2020.04.08/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Өчигдөр манай улсад нэг ч сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс коронавирус илрээгүй.
Харин гуравдугаар сарын 26-нд хойд хилээр орж ирээд ганцаараа тусгаарлагдсан иргэнээс коронавирус илэрлээ. Түүний шинжилгээ 28-ны өдөр сөрөг гарч байсан. Харин дөрөвдүгээр сарын 7-ны давтан шинжилгээгээр эерэг гарлаа” гэв.
Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 16 боллоо. Түүнчлэн эдгэсэн тохиолдолд дөрөв болсон юм.