Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан


5 жил

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна.

2020 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Завхан голын эх,  Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтайн өвөр говиор 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндий болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Өдөртөө 10-12 хэм дулаан байна.

2020 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд Хангайн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.  9-нд говь, талын нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү