АНУ-ын Халдварт өвчин судлал, сэргийллийн төв сүүлийн үед өвчтэй, өвчгүй хамаагүй бүх хүн маск зүүхийг ард иргэддээ зөвлөх болсон. Гэхдээ зориулалтын хамгаалалтын маскыг эрүүл мэндийн салбарт ажиллаж буй хамгийн эрсдэл өндөртэй хүмүүст хүрэлцээтэй байлгахын тулд энгийн иргэд даавуугаар маск хийж зүүхийг зөвлөсөн.
Гэтэл бүх даавуу ижил чанартай биш аж. Олон орны эрдэмтэд гар аргаар маск хийхэд хамгийн аюулгүй, тохиромжтой буюу шүүх чадвар сайтай материалуудыг ийнхүү онцолжээ.
Гэртээ резин болон алчуур, кофений шүүлтүүр ашиглан вирусийг гаднаас ч, дотроосоо ч нэвтрүүлэхээргүй маск хийхийг заажээ.
Мөн судалгаанаас үзэхэд хөвөн даавуу хамгийн олон буюу 180 төрлийн нян, вирусийг үл нэвтрүүлсэн байна. Харин эсрэгээр хамгийн найдваргүй материал нь энгийн нусны алчуурын материал байж. Гэхдээ тус материалыг кофены шүүлтүүр зэрэг материалтай хавсарган хэрэглэвэл хөвөн даавуунаас илүү найдвартай хамгаалалт болж чадах аж.