АН-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл хийж Ардчилсан намд 100 саяын дэнчингээ өгч, нэр дэвшихээр горилогчдын нэрийг зарласан. Түүний хэлснээр одоогоор АН-д 158 хүн 100 саяын дэнчингээ өгчээ. Тэдний дунд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэр ч багтаж байна гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д дэнчингийн 100 сая төгрөг өгөөгүй. Түүнийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАХН-ын зүгээс мэдэгдээд буй. Тиймээс ч УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд АН -д орж УИХ-д нэр дэвшинэ гэх мэдээлэл гараад байгаа юм. Харин түүний сая х ийсэн мэдээллээр хараахан АН-д элсээгүй, аль намд элсэхээ шийдээгүй байгаа ажээ.