Өнөөдөр /2020.04.07/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,
“Өнөөдөр дахин хоёр өвчтөн эдгэж ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалж хийхэд хариу сөрөг гарсан. Цаашлаад сувиллын газарт тусгаарлан ажиглана.
Мөн Франц иргэний ажилладаг байсан Бадрах Энержи ХХК-иас хандивласан 100 сая төгрөгийг эрүүл мэндийн ажилтнуудад урамшуулал цалин болгож өгөхөөр шийдвэрлэсэн. Тусгаарлалтын хугацаа нь дууссан иргэд эхнээсээ гарч байна. Иймд дахин үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээн авах байраа суллах боломжтой болж байна” гэлээ.