Б.Ууганбаяр: Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь эрсдэл дагуулж байна

Б.Ууганбаяр: Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь эрсдэл дагуулж байна


5 жил

Өнөөдөр 455 иргэн тусгаарлалтаас гарч байгааг Улсын онцгой комиссын шуурхай штабын мэдээллийн үеэр хурандаа Б.Ууганбаяр мэдээлэв. Тэрээр “Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдээс ХӨСҮТ-д 68 иргэн тусгаарласнаас 0-5 насны ес, 6-17 насны 13 хүүхэд, Цэргийн төв эмнэлэгт 15 иргэн тусгаарласнаас 6-17 насны нэг  хүүхэд байна. Мөн Жаргалант сувилалд хоёр  иргэн Тоёоко инн зочид буудалд 188 нийт 273 иргэнийг тусгаарлаад байна.  Өнөөдрийн байдлаар нийт 2099 хүн тусгаарлах байранд байна. Өнгөрсөн тав хоногийн дотор 955 хүн тусгаарлах байрнаас гарсан бол өнөөдөр 455 иргэн гарна. Нийт  1410 иргэн гэртээ тусгаарлагдана. Тэдний гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг орон нутгийн удирдлагуудад хүргүүлж  байгаа. Тусгаарлалтаас олон хүн гарч байгаа нь дахин нэг эрсдэлийг бий болгож байгааг анхаарна уу" гэв.

Түүнчлэн холбогдох байгууллагуудаас гадуур иргэдийн хөл хөдөлгөөн их байгааг сануулж, хөл хорионы дэглэмийг сахихыг санууллаа. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын мэдээлэл, судалгаагаар СоVid19 дахин давтан тархах эрсдэлтэй байгаа учир иргэн бүр сахилга баттай байхыг анхааруулсан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.81.167.xxx] 5 жил
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)