УИХ-ын хаврын чуулганы нээлт яг одоо болж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга хаврын чуулганы нээлтийн үеэр үг хэлж байна.
Тэрбээр “Энэ удаагийн хаврын чуулган нэн төвөгтэй, эрсдэл хүндрэлтэй цаг үед нээгдэж байна. Титэмт вирусийн халдвар нэг саяыг давжээ. Нөхцөл байдал хүндэрч байна. Тиймээс миний бие саяхан гаргасан уриалгаа дахин сэргээн, тайлбарлаж ойлгуулах нөхцөл үүслээ.
Цар тахал Монголыг тойрохгүй, дайрах нь тодорхой болж байгаа тул төрөөс хямралыг давах цогц арга хэмжээг яаралтай батлах санал гаргасан.
Бусад улс орны захиалсан эм эмнэлгийн хэрэгслийг замаас нь булаан авах үзэгдэл соёл дэвшлийн манлай улсуудад гарч байна. Баттай эх сурвалж тархалт 1-2 жил үргэлжлэх төлөвтэй байгааг хэлж байна. Зарим улсууд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайныг нөхцөлийг бий болголоо гэж үзсэн.