Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Д.Нарангэрэл, Дэлхийн 211 оронд халдвар тархаад байна. АНУ, Итали, Иран, Турк, Япон улсад сүүлийн 24 цагт 360 тохиолдол шинээр бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 4000 гарлаа. Манай улсад 14 хүн халдвар авснаас 2 эрүүлжиж, 12 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Улсын хэмжээнд 2075 хүн ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа 21 хоногтой хүүхэд халуурч эмнэлгийн тусламж авсан.
Д.Нямхүү: ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан турк иргэнээс COVID-19 илэрч, батлагдсан тохиолдол 15 боллоо. Энэ хүн өмнөх хоёр турк иргэнтэй хамт тусгаарлагдсан. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарсан бол давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.