Дэлхийн 209 оронд тархаад буй шинэ төрлийн коронавирусийн халдвар хүн төрөлхтний өдөр тутмын ажил, амьдрал, үйл ажиллагаанд олон өөрчлөлтийг авчирч байна. Тэр дундаа ажил, албан уулзалт, хурал цуглаан, урлагийн тоглолт, киноны нээлт гээд бүхий л арга хэмжээ цахимжив. Манай улс ч бүхий л арга хэмжээг цаашлаад УИХ-ын чуулганаа цахимаар хуралдуулах гэж байна. УИХ-ын түүхэнд анх удаа болж буй чуулганы цахим нээлт өнөөдөр 12.00 цагт болно.
Нээлтийн дараа УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, энэ долоо хоног УИХ-аар хэлэлцэх асуудлуудад санал дүгнэлтээ нэгтгэнэ.