6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ

6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ


5 жил

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хуралд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин оролцсон юм. Шуурхай штабын зүгээс түүнд тодорхой мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өглөө.

Өнөөдрийн байдлаар гадаадын 45 улсад байгаа манай улсын 6154 иргэн нутаг буцах хүсэлтээ илэрхийлжээ. Үүнээс бага насны хүүхэд 731, эрүүл мэндийн шалтгаантай 71, ахмад настан 226, жирэмсэн 26, визийн хугацаа нь дуусч буй 135, амьдрах байрны асуудалд орсон 374, оюутан 585, санхүүгийн хүндрэлд орсон 54, бусад шалтгаанаар буцах хүсэлтээ илэрхийлсэн 3904 хүн байгаа ажээ.

Коронавирусийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээний санхүүжилтэд иргэд, аж ахуйн нэгжүүд мөнгөн болон бараа материалын хандив өгч байгаа. Одоогийн байдлаар 2.2 тэрбум төгрөгийн хандив цуглажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү