Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх билээ. Ирсэн даруйд нь баривчлах эсэх нь олны анхаарлыг татаад буй.
Харин энэ асуудалд АТГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн ахлах ажилтан Т.Баярхүү дараах тайлбарыг өгчээ.
Тэрээр “Ерөнхийлөгч Асан Ц.Элбэгдоржид Эрүүгийн Хуулийн 1.8 Дугаар Зүйлийн 1.8-1, 2002 Оны Эрүүгийн Хуулийн 263.2 Дахь Зүйл Заалтад Заасан Үндэслэлээр Эрүүгийн Хэрэг Үүсгэж, 2020 Оны Нэгдүгээр Сарын 30-Ны Өдөр Нийслэлийн Прокурорын Газраас Яллагдагчаар Татах Тогтоол Үйлдсэн. Гэвч Ц.Элбэгдоржид Гурван Удаа Зарлан Дуудах Хуудас Явуулсан. Эхний Хоёрыг Нь Төрсөн Хүүд Нь Өгсөн Бол Гурав Дахийг Нь Гадаадад Байгаа Хаягаар Нь Шуудангаар Хүргүүлсэн. Гэвч Тэрбээр Хүндэтгэн Үзэх Шалтгаангүйгээр Ирэхгүй Байсан Учраас Хуульд Заасан Дараагийн Арга Хэмжээг Авч Байрлаж Буй Улс Руу Нь Ц.Элбэгдоржийг Баривчлуулах Хүсэлтээ ЦЕГ-Аас Интерпол Руу Хүргүүлсэн Юм.
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадаас эх орондоо ирж буй бүх хүнийг 21 хоногийн турш тусгаарлаж, ажиглалтад байлгана. Энэ шийдвэрийг хүндэтгэж, түүнийг тусгаарлалтаас гарсных нь дараа дараагийн хуульд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэв.