Япон улсаас монгол иргэдээ татан авах ОМ502 дугаартай нислэг Токиогоос өнөөдөр 10:33 цагт хөөрчээ. Улаанбаатарт 15:57 цагт буух төлөвлөгөөтэй байна.
Уг тусгай нислэгээр 266 зорчигч ирж буй бөгөөд үүнээс 14 нь нярай хүүхэд байгаа аж. Мөн 1,284 килограмм ачаа тээвэрлэж байгаа гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.