ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө. Энэ үеэр “НҮБ-ын гишүүн орнуудаас 19 оронд халдвар илрээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш анх удаа ийм олон улсад тархсан цар тахалтай нүүр тулаад буйг ДЭМБ-ын тэргүүн онцолсон.
Дэлхийн ихэнх орон коронавирусийн халдвартай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх төрөл бүрийн арга хэмжээ авсаар байна. Өчигдөр ОХУ ковид-19-ийн үед хэрхэн ажиллах, хөл хорионы үед хэрэгжүүлэх хуультай болсон. Монгол Улс ч мөн адил ийм хуультай болно. Одоогоор коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төслийг боловсруулж байна” гэлээ.