Нийслэлийн Засаг дарга найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цагт хаах захирамж гаргажээ

Нийслэлийн Засаг дарга найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цагт хаах захирамж гаргажээ


5 жил

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр коронавирусийн халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй ажлыг эрчимжүүлэх тухай захирамж гаргалаа. Тус захирамжаараа өмнө нь үйл ажиллагааг нь зогсоогоод байсан зугаа цэнгээн, урлаг, спорт, соёлын газрыг үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгахаар болсон. Мөн үүнээсээ гадна архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргажээ. Үүнээс өмнө найман нэрийн дэлгүүрүүд 00.00 цаг хүртэл ажиллаж байсан юм. Нийслэлийн Засаг даргын энэхүү захирамжийн хэрэгжилтэд цагдаагийн албан хаагчид өчигдөр оройноос эхлэн хяналт тавьж эхэлжээ. 

Нийслэлийн Засаг дарга найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цагт хаах захирамж гаргажээ

Нийслэлийн Засаг дарга найман нэрийн дэлгүүрүүдийг 22.00 цагт хаах захирамж гаргажээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү