С.Амарсайхан: Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг ТҮР ХААХ хугацааг 4-р сарын 30 хүртэл сунгалаа

С.Амарсайхан: Баар, фитнесс, соёл урлагийн газруудыг ТҮР ХААХ хугацааг 4-р сарын 30 хүртэл сунгалаа


5 жил

 Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан долоо хоног тутам “ХОТ-ын мэдээллийн цаг"-аар иргэдийн сонирхсон асуултуудад хариулахаар болсон. Энэ дагуу өнөөдөр эхний мэдээллээ өглөө. 

Энэ үеэр тэрээр "Дэлхийн хотуудад шинэ коронавирусийн тархалт буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч ажилласан. Хотын иргэд ч бидэнтэй хамтран ажиллаж байна. Гэвч тайвширч, назгайрч, хорио цээрээ тавих ёстой гэсэн санал их байгаа учраас бид эрсдэл гаргахгүй байхын тулд анхаарах ёстой.

Хөл хориог сунгах асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр хэрэгжиж байна. Тиймээс сувилал, амралтын газар, баар, фитнесс, соёл урлагийн газруудыг түр хаах хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа" гэв.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү