“Voice of Mongolia” шоу нэвтрүүлэг өмнөх жилээсээ “Шүүрэх” гэсэн дүрэм нэмэгдсэн нь онцлогтой болж байгаа. Тэгвэл өчигдөр халз тулааны шатны хоёрдугаар дугаар гарсан билээ.
Тэгвэл өчигдрийн дугаарт шүүгч н.Отгонбаярын багийн халз тулаанаар үргэлжилсэн. Тэдний багаас дөрвөн гишүүн шүүрүүлсэн бөгөөд үзэгч шүүгчдийг тун ч огшоосон дугаар болсон юм. Шүүрүүлсэн оролцогчдыг тодруулбал,
Шүүгч Д.Болд н.Дөлгөөнийг багтаа авч, нулимс унгасан. Харин Ука шүүгч Э.Дашням, О.Бат-Эрдэнэ нарыг багтаа авч чадсан юм. Мөн шүүгч н.Ононбат алаг нүдэн бүсгүй Д.Айсаулег өөрийн багтаа нэгдүүллээ.