НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсныг Татварын Ерөнхий Газраас мэдээлээд байгаа.
Нэгдүгээр улирлын буцаан олголтыг ирэх сард олгохтой холбоотойгоор иргэн Та 2020.04.08-ны 23:59:59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэх шаардлагатай юм байна.
Буцаан олголттой холбоотой мэдээллийг 1800-1288, 75777507 дугаараар холбогдон лавлах боломжтой аж.