Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус штабын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн Герман, БНСУ, Япон улсаас тусгай үүргийн нислэгээр иргэдээ авч ирнэ” гэлээ.
Мөн ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “усгаарлагдсан хүмүүсийг ажлаас халах тухай санал гомдол ирж байгаа. ААН, төрийн байгууллагын удирдлагууд тусгаарлагдсан хүмүүсийг халж болохгүй. Тусгаарлах байрнаас гарахад нь бид 14 хоног тусгаарласан гэсэн тодорхойлолтыг өгч байгаа. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа тул зөв талаас нь ажиллаарай гэдгийг хэлье” хэмээлээ.